АНУ-ын иргэн Приссила Морс өнгөрсөн жилийн аравдугаар сард фэйсбүүкээр сэтгэл өвтгөм нэгэн өрөвдөлтэй хүүгийн зургийг харж байжээ. Ряан нэртэй долоон настай хүү Болгарийн өнчин хүүхдийн асрамжийн газар амьдардаг байсан бөгөөд хоол тэжээлийн дутагдалд орж, амьсгалахад ч хүндрэлтэй, биеийн байдал нь маш хүнд байгааг Морс мэдээд тэр даруй хүүг өргөж авахаар шийдэж бичиг баримтаа хөөцөлдөж эхэлсэн байна.
Хүү тухайн үед долоон настай байсан ч дөнгөж гурван кг гаруй л жинтэй, нүд хальтрам төрхтэй байсан нь Приссила Морсыг ихээр айлгажээ. Учир нь хүүг өргөж авах бичиг баримтаа бүрдүүлж, өөрийн биеээр очиж авахаас өмнө түүнийг нас барах вий гэхээс Приссила Морс ихээр айж байснаа хожим нь Daily Mail-д ярьжээ.
Приссила Морс хүүгийн зургийг анх аравдугаар сард харснаас хойш нэг сарын дараа бичиг баримтуудын асуудал цэгцэрч, хүүг авахаар Болгарь руу явжээ. Хүүг анх хараад сэтгэл нь өвдөж, биеийг нь асарч сайжруулахаас өмнө тэсэлгүй хорвоог орхих вий гэх бодол хамгийн эхэнд орж ирснийг Морс нуугаагүй байна. Хүүг албан ёсоор хуулийн дагуу өөрийн нэр үрчилж авсан даруйдаа Морс хүүгээ АНУ дахь гэр рүүгээ авч явж, очингуутаа яаралтай эмнэлэгт хэвтүүлж, асарч тойлжээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )