Англи хэлний Улсын 22-р олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

2017 оны 05 сарын 18

МУБИС-ийн Гадаад хэлний төв нь Англи Хэлний Улсын XVI, XIX, XX, XXI олимпиадыг үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулсан туршлагатай хамт олон юм. Мөн олимпиадад оролцсон бүх багш, сурагчдад Яамны батламж олгодог уламжлалтай билээ. 

Энэ удаагийн Англи Хэлний Улсын XXII олимпиад, Улсын аварга Англи хэлний багш шалгаруулах XXII тэмцээний III шат буюу шилдэг багш, сурагч шалгаруулах ажиллагаа БСШУСЯ болон МУБИС-ийн НХУС-ийн Гадаад хэлний Төв хамтран зохион байгуулсан V.10 -12-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадад II шатны шалгаруулалтад амжилттай оролцсон нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгийг төлөөлсөн 9, 12 -р ангийн 90 сурагч, 30 багш оролцож, мэдлэг чадвараа сорьсон юм.

Олимпиадын нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Н.Оюунбат, НХУС -ийн захирал проф. Ж.Батбаатар, НХУС-ийн хөтөлбөрийн албаны дарга дэд проф . Н. Мягмарцоож болон Олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга ГХТ-ийн эрхлэгч Г.Агиймаа нар оролцлоо.

Оролцогчид олимпиадын эхний өдөр бичгийн, хоёрдахь өдөр аман шалгалт өгсөн бөгөөд аман шалгалтыг гадаадын мэргэжилтэн багш нартай хамтран авав.


Англи хэлний улсын 22-р олимпиадын шилдэгүүдээр:

9-р ангийн энгийн төрөлд:

 1-р байранд Нийслэлийн 21-р сургуулийн сурагч Бямбажавын Чинбилэг
2-р байранд Нийслэлийн Монгени сургуулийн сурагч Ганзоригийн Ундрах
3-р байранд Нийслэлийн 31-р сургуулийн сурагч Ариунбаатарын Тэмүүлэн
Тусгай байранд: Өмнөговь аймгийн Эрдмийн гэгээ сургуулийн сурагч Ишдоржийн Номиунзул
Тусгай байранд: Дархан –Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Эрдэнэбилэгийн Чинхүслэн

9-р ангийн гүнзгий төрөлд:

1-р байранд Нийслэлийн Орчлон сургуулийн Бямбажавын Мичид
2-р байранд Нийслэлийн Хобби сургуулийн Сугарын Нинжин
3-р байранд Нийслэлийн Хобби сургуулийн сурагч Түмэнжаргалын Анужин 
Тусгай байранд: Нийслэлийн Улаанбаатар сургуулийн Гансүхийн Номин-Эрдэнэ
Тусгай байранд: Нийслэлийн Арвис сургуулийн сурагч Э.Амина

12-р ангийн энгийн төрөлд:

1-р байранд Төв аймгийн Хүмүүн сургуулийн сурагч Батсайханы Төрболд
2-р байранд Нийслэлийн ШУТАС-ийн сурагч Баярцэнгэлийн Мэнд-Амгалан
3-р байранд Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Мишигийн Гүнзаяа
Тусгай байранд: Нийслэлийн Сэн Ли Зэ сургуулийн сурагч Бумбагэрэлийн Азжаргал 
Тусгай байранд: Орхон аймгийн Эрдэм сургуулийн сурагч Магсаржавын Анударь

12-р ангийн гүнзгий төрөлд:

1-р байранд Нийслэлийн Хобби сургуулийн сурагч Болдын Хатанбүүвэй
2-р байранд Нийслэлийн Сант сургуулийн сурагч Цогбадрахын Хангай 
3-р байранд Нийслэлийн Шинэ эхлэл сургуулийн сурагч Төрхүүгийн Төгсбаяр 
Тусгай байранд: Нийслэлийн Шинэ эрин сургуулийн сурагч Цогтын Батманлай

Багш нараас:

1-р байранд: Нийслэлийн Шилдэг сургуулийн багш Өлзийсайханы Өлзийбаясгалан

2-р байранд: Өвөрхангай аймгийн Арвайхээрийн 1-р сургуулийн багш Ганхуягийн Оюу-Эрдэнэ

3-р байранд: Нийслэлийн Оюунлаг сургуулийн багш Дарьсүрэнгийн Баасандорж

Тусгай байранд: Сэлэнгэ аймгийн Билиг ДБ сургуулийн багш Галбадрахын Ганбилэг

Тусгай байранд: Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн багш Баттогтох овогтой Мөнхбаяр

Тусгай байранд: Нийслэлийн UB Empathy сургуулийн багш Мөнгөн овогтой Мэндтогтох нар амжилттай оролцож тус тус шагнагдаж батламжаа гардан авлаа.

НХУС -ийн захирал проф. Ж. Батбаатар олимпиадын хаалтын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ "Монголын оюутан сурагчдын англи хэл сурах сонирхол улам нэмэгдэн, чадавх нь дэлхийн түвшинд өрсөлдөхүйц болон сайжирч буйг" онцоллоо. Мөн энэ жилийн олимпиадын онцлогоос дурьдвал оролцогчдыг 1,2 3-р байр эзлүүлэхээс гадна тусгай байр шалгаруулж багш нарын мөнгөн шагналын дүн нэмэгдсэн явдал юм.

Энэхүү олимпиадыг сүүлийн 4 жил дараалан амжилттай зохион байгуулж байгаа Г. Агиймаа эрхлэгчтэй ГХТ-ийн хамт олны цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе!

МУБИС-ийн НХУС

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top