/Харин энэ зурган дээр Нью-Йорк хотын Утикад орших сэтгэцийн эмнэлгийн зураг/
19-р зууны үед Парисын Пинэлээс эхэлсэн Опал гэх уран зохиолын тэмдэглэл, сэтгүүл байжээ.
1850- 1851 онд улс төрийн орогнолуудын гаргасан сонин юм. Тэдний үүсгэсэн Опал гэх сонин нь 900 гаруй захиалагчтайгаас гадна 330 дугаар тогтмол гарсан аж. Уг сонин нь бэлэн мөнгөөр гүйлгээд гарна. Харин олсон ашгаа улс төрийн орогнолын номын санд хандивладаг байжээ.
Уг сониноороо ёс суртахуун, нинжин сэтгэл, тэвчээр, амралтыг шаардаж байсан нь үр дүнтэй болж, эмчилгээнд нөлөөлөх болсон. Мөн сонинд тусгасан гол санаанууд нь уй гашуунаас урьдчилан сэргийлэх, баяр наадам, театрын жүжиг, нийгмийн төлөө хэлэлцэх, лекц сонсох, галт тэргээр зорчих, эмх цэгцтэй, эелдэг сэтгэлтэй байгууллага руу тэмүүлж, галзуу солиотой ухаанаас холдох тухай байв.
Сонин ч өвчтөнүүдэд өөрийнхөө дуу хоолойг хүргэхэд тусалсан тухай “Listverse” сайтад мэдээлжээ. Нэмж хэлэхэд Опал нь 1860 оны сүүл хүртэл хэвлэгдэн гарсан юм. Гэвч дахин нэг эерэг дүнг дагуулсан. Энэ нь ёс суртахууны эмчилгээний хохирогчид буурсан тохиолдол аж.
Ё.Мээдээ
Сэтгэгдэл ( 0 )