Роман Абрамовичийн охин Анна 19 настай байхдаа Николай Лазарев хэмээх хуульч залуутай гэрлэж, тансаг хурим хийсэн нь Английн хэвлэлүүдэд шуугиан болж байсан нь саяхан. Анна охин өөрөөсөө 10 ах нөхөртэйгөө хэл амаа ололцохоо больж, эхийнхээ гэрт гүйгээд оччихсон нь асуудал дэгдээжээ. Daily Mail сонинд бичсэн мэдээллээс үзвэл, хосууд бүрмөсөн салж байгаа аж. Түүний нөхөр Николай нь хуульч мэргэжилтэй, Анна Абрамовичтой танилцах үедээ Лондоны нэгэн хуулийн фирмд ажилладаг байсан юм. Удирдлагаасаа “Өсөх ирээдүйтэй” хэмээх магтаалын үг сонсдог байсан залуу тэрбумтны охинтой сууж тэнгэрийн умдаг атгалаа гэж санасан уу яасан, ажлаасаа гарсан байжээ. “Ажлаасаа гар, гэр бүлийн бизнес эрхэлье” гэж ятгаж байсан эхнэр нь найман сар ч болоогүй байхад “Гэр бүл зохиоход хэтэрхий эрт байгаагаа ойлголоо, ээж ээ” гэж яриад зогсож байна гэж хэн мэдэх вэ дээ. Баян тансаг амьдралыг мөрөөдсөн залуу эр баян айлын эрх охины туршилт болоод өнгөрөх нь тэр ээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Butsaad ajildaa orchih bailguidee, neeh aldsan yum alga l bna
Хн тэр сайхан хуульч мэргэшил, залуу сайхан нас байхад хүний хөрөнгөө р яадаг байнаа гэж. ..