Сарны шороотой цүнхийг дөрвөн сая доллараар зарна

2017 оны 05 сарын 23

Нью-Йоркийн Sotheby”s дуудлага худалдаан дээр сансрын нисгэгч Нил Армстронг 1969 онд саран дээр очоод ирэхдээ дээж авчирсан цүнхийг худалдаалахаар болжээ. Уг дуудлага худалдаа энэ оны долдугаар сарын 20-нд буюу “Аполлон-11” хөлөг саран дээр буусны 48 жилийн ойн өдөр болох тухай  Mashable мэдээлсэн байна.

 

 

Чикаго хотын өмгөөлөгч Нэнси Ли Карлсон 2015 онд энэхүү цүнхийг ердөө 995 доллараар олж авсан аж. Ингээд энэ олдвороо шинжлүүлэхээр NASA-д илгээжээ. Мэргэжилтнүүд ч уг цүнхтэй олдворыг үнэн болохыг батлаад, эхэндээ буцааж өгөхийг хүсэхгүй байсан гэнэ. Учир нь, шинжлэх ухаан түүхийн асар үнэт энэ объект хувь хүний эзэмшилд байх тохиромжгүй гэж үзсэн аж.

 

 

Харин Карлсон NASA-тай шүүхдэн заргалдсаны эцэст түүнд эд зүйлийг нь буцааж өгөх ёстой гэсэн шийдвэр гарсан байна.

 

 

Өмгөөлөгч бүсгүйн өгүүлж буйгаар, дуудлага худалдаагаар зарагдсан үнийн дүнгийн тодорхой хэсгийг буяны хандивт зориулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Уг дуудлага худалдаан дээр “Аполлон-11” хөлгийн аялалтай холбоотой бусад түүхэн зүйлс ч тавигдах аж.

 

 

Д.Мөрөн


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top