Их Британы улсын цуврал алуурчин Амелио Дайер нь 1837 онд Бристалд төрсөн. Тэрээр 1880-1896 оны хооронд 200-400 орчим нярай хүүхдийн аминд хүрсэн юм. Иймд түүнийг 1896 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баривчилж, зургадугаар сарын 10-нд Нью Гетэ шоронд цаазаар авсан аж.
Тэрээр сувилагч мэргэжилтэй байжээ. Гэвч хамгийн их нярай хүүхдийн аминд хүрсэн цуутай цуврал алуурчин юм. Амелио Дайер эхэндээ хүүхдүүдэд санаа тавьж, халамжилдаг. Дараа нь тэднийг боомилж, амийг нь бүрэлгэдэг байна. Түүнийг сэтгэцийн өвчтэй, амиа хорлохоор завдаж байсан талаар “Wikipedia”-д нийтэлжээ.
Амелио Дайер алсан хүүхдүүдээ хайрцаглаад хийж байсан нь нотолгоо болсон юм. Түүний хөнөөсөн хүүхдийн тоо тодорхой бус боловч 400 орчим гэж таамагладаг.
Ё.Мээдээ
Сэтгэгдэл ( 2 )
ХӨӨЕ ЭНЭ МЭДЭЭ ХЭНД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ БЭ Ё.Мээдээ ГЭДЭГ ХҮН НИЙГЭМД АЛУУРЧИН БЭЛТГЭХ ГЭЭ ЮУ ХЭНД ЯМАР ЗӨВӨЛГӨӨ ӨГӨӨД БАЙГАА ЮМ БЭ ЭРҮҮЛ СЭТГЭХҮЙТЭЙ ЮМУУ ҮГҮЙ ЮУ ЦААНА ЧИНЬ БОЛОВСОРЧ ГҮЙЦЭЭГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ШУУД УТГААР НЬ ОЙЛГОДОГ МАНАЙ ХҮН АМЫН ДИЙЛЭНХ ОЛОН БАЙГАА ШҮҮ
Ямар аймаар юм бэ хэлэх үг алга