Хорвоо ертөнц дээр сонин хачин зүйлс олон. Шинжлэх ухааны үүднээс ч тайлбарлах боломжгүй зүйлс байдаг. Сүнсний тухай хүмүүс сонирхож, байдаг үгүй дээр маргадаг. Энд тэнд сүнс, буг чөтгөртэй таарсан гэх хүмүүсийн яриа олон байдаг билээ. Тэгвэл нөгөө ертөнцийн урилгагүй зочдын дүрс камерт бичигдэж үлдсэн тохиолдлуудыг танд хүргэе.
Илүү гар
Хэсэг эмэгтэйчүүд хамт зургаа татуулсан байна. Тэд бүгд гараа элгэндээ эвхэж зургаа даруулжээ. Гэвч нэг хүний илүү гар нэгнийх нь мөрөн дээр байгаа дүрс камерт бичигджээ. Тус зураг нь тухайн үедээ маш олон хүний гайхшралыг төрүүлж байсан байна.
Үл таних этгээд
Ихэнх айлууд гэрийнхээ хаалган дээр камер байрлуулж гадаа нь хэн байгаа, тэдний байхгүйд гэрт нь ямар хүн ирээд буцсаныг хянадаг. Тэгвэл нэгэн айл камерынхаа бичлэгийг шалгахад үл таних залуу өдөр бүр гэрийнх нь гадаа ирж камерынх нь өөдөөс харж, хэсэг зогсож байгаад явдгийг мэджээ. Энэ нь уг айлын хүмүүсийг бага зэрэг айдаст автуулсан бөгөөд бичлэгийг цагдаад өгч шалгуулсан ч хэн болох, ямар зорилготой ийм үйлдэл хийдэг байсныг нь мэдэж чадаагүйн улмаас нүүхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ.
Хүүхэд ажиглах камерт бичигдсэн хачирхалтай дүрс
Ажил ихтэйн улмаас хүүхдээ харж амжихгүй болсон бүсгүй нөхрөө хүүхэдтэйгээ үлдээгээд ажилдаа явжээ. Тэрээр бяцхан үрдээ санаа нь зовж өрөөнд нь байрлуулсан камерын тусламжтайгаар хүүхдээ юу хийж байгааг нь хартал хүү нь орон дээрээ тоглож суух бөгөөд цаана нь хачирхалтай хүн сууж байгаа харагдав. Гайхах, айх зэрэгцсэн бүсгүй нөхөрлүүгээ залгаж хүүгийн өрөөг шалгахыг хүсчээ. Харин нөхөр нь хүүгийнхээ өрөөнөөс ямар ч сэжигтэй зүйл олж хараагүй байна.Орой нь хосууд камерын бичлэгийг дахин сайтар шалгаж үзэхэд өнөөх үл таних хүн гэнэт гарч ирээд хүүгийн зүг удаан хугацааны турш ширтэн сууж байгаад замхран алга болсон байна. Үүнийг хүмүүс тайлбарлахдаа хамгаалах сахиус нь ч байж болох юм гэжээ.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 0 )