Улаан бикинитэй оргодол бүсгүйн гайхалтай түүх

2017 оны 05 сарын 24

Энэхүү улаан өнгийн усны хувцастай бүсгүйг харахад ямар ч гайхмаар зүйл үгүй мэт. Гэвч тэр социализмын үед улстөрийн орогнол хүсэн далайгаар сэлэн оргож чадсан бүсгүй!

Лилиана Гасинская хуучнаар ЗХУ-ын “Леонид Собинов” хөлөг онгоц дээр зөөгчөөр ажилладаг байжээ. Нэгэн удаа хөлөг онгоц зангуугаа чулуудаад зогсонгуут бүсгүй бүхээгний цонхоор гаран, сэлж явсаар Сиднейн эрэгт хүрсэн аж.

 

 

Хөлөг онгоц дээр түүнийг алга болсныг мэдэнгүүт Зөвлөлтийн элчин сайдын яам руу мэдэгдсэн боловч Лилиг хаанаас ч олж чадсангүй. Бүсгүйг  Daily Mirror сонины ажилтнууд найдвартай газар нуусан байж.

 Энэ хэргийн талаар ЗХУ-д чив чимээгүй нуун дарагдуулсан хэдий ч харин Австралид Гасинскаягийн зураг тэндхийн бүхий л сонингууд дээр нийтлэгдсэн байна. Тэд орос зөөгч эмэгтэйг “улаан бикинитэй бүсгүй” хэмээн нэрлэжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон сэтгүүлчид түүнээс ярилцлага авахаар шимтсэн боловч түүний байгаа газар маш чанд нууцлагдаж байсан гэнэ. Зөвхөн  Daily Mirror сонин л түүний тухай сонирхолтой материалууд нийтэлсээр байлаа.

 

 

Гасинская өөрийн оргосон тухай тайлбараа: “байнгын худал суртал ухуулгатай коммунизмын нөхцөлд цаашид амьдарч чадахгүй гэжээ. Тухайн үед цагаачлалын эрх авах явдал өдрийн од мэт ховор байсан хэдий ч түүнд энэ эрхийг олгосон байна.

Лилягийн зорилго бол Австралид тэр чигээрээ үлдэх явдал байсан тул тэрээр ажил хайж эхэлжээ. Эхлээд Гасинская Penthouse сэтгүүлтэй гэрээ байгуулан нээлттэй фото зургууд авахуулж эхэлсэн байна. Түүний зургууд уг сэтгүүл дээр “Улаан бикинитэй бүсгүй – бикинигүй байгаа нь” гэх сүртэй гарчигтайгаар нийтлэгдэж байв.

 

 

Дараахан нь Лиля өөрийгөө загварын бизнест сорин, ДиЖи-гээр ажиллан, тэр ч  бүү хэл, олон ангит цуврал кинонд хүртэл тоглоод амжжээ.  Хувийн амьдралын хувьд, тэрээр анх  Daily Mirror-ын фото зурагчинтай учир ургуулж, нөгөөх нь гэр бүлээсээ салахад хүрсэн байна. 

Гэвч бүсгүй удалгүй саятан Ян Хайсонтой танилцаж, 1984 онд түүнтэй гэр бүл болжээ. Ингээд 6 жил хамт амьдарсны эцэст бүсгүй алга болсон гэнэ. Түүнийг хаашаа явсныг хэн ч мэддэггүй боловч одоо Англид амьдардаг хэмээн яригддаг аж.

 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top