Хоёр улс боловсролын зэргээ харилцан хүлээн зөвшөөрнө

2017 оны 05 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг хоёр улс харилцан хүлээн зөвшөөрөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top