“Хүн-могойг” нутгийнхан нь чөтгөр хэмээн цээрлэдэг

2017 оны 05 сарын 25

Филиппиний оршин суугч Антонио Релой арьсны төрөлхийн ховор өвчлөлөөр шаналж байгаа аж. Түүнийг гаднаас нь харахад, яг л түймэрт шатсан хүн шиг харагддаг юм байна. Түүний биеийн арьс хатуу ширүүн, хайрстай бөгөөд нутгийн оршин суугчид уг эрийг хараал хүрсэн чөтгөр хэмээн цэрвэсээр ирсэн тухай  Mirror мэдээлжээ.

“Хүн-могойг” эхээс хараахан мэндлэхээс өмнө эцэг нь гэр бүлээ орхин явсан бөгөөд харин түүнийг 12 настай байхад ээж нь хаян явсан аж. Хүүг эмээ нь өсгөж, эргэн тойрныхны гутаан доромжлолтод байнга өртдөг тэрээр гэрээс гарахаа ч больсон байна.

Өвчтэй эрийн арьсны нөхцөл байдал сүүлийн жилүүдэд улам муудан, нүдний хараа ихэд суларсан гэнэ.  Релой цахилгаанчин болохыг мөрөөддөг бөгөөд ихэнх цагийг гэртээ өнгөрөөн, цахилгаан хэрэгслүүд ухаж төнхөж суудаг аж.

Саяхан түүний тухай орон нутгийн нэгэн хүмүүнлэгийн байгууллага мэдээд, уг эрийг эмчлүүлэхээр томоохон хотод аваачсан байна. Эмч нарын өгүүлж буйгаар, түүнийг бүрэн гүйцэд эмчлэх боломжгүй хэдий ч өвчин шаналлыг нь зохих хэмжээгээр хөнгөвчлөх тусгай эм хэрэгслүүд байгаа гэжээ.

 

Man Branded A GHOST Because Of Rare Skin Condition

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаша(202.70.46.211) 2017 оны 06 сарын 07

Ээ хөөрхиидөө

0  |  0
zzzzz(202.70.46.238) 2017 оны 05 сарын 26

Hvn yaj turuhuu meddeg bsan bol yay geheb.dee

0  |  0
jjj(202.9.43.118) 2017 оны 05 сарын 25

Uruwdmuur ymaa uul n saihan setgeltei hvb shig haragdlaa ineegeel bhiin uwchnun edgeesei hvmvvsiin dunduur nvvr bardam alhaj ywaasai gj hvsie

0  |  0
Top