Маргааш цэцэрлэгийн 570 гаруй хүүхдүүд 8 минутад 200 бодлого бодож уралдана

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 25

Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд Бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 5 сарын 26 ны өдөр 36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхдүүд 8 минутанд 200 бодлого бодож уралдана.

2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхдүүд оролцсон тэмцээнээс ТОЯА академийн суралцагч хүүхдүүд 2 Гран при 10 алтан цом 20 мөнгөн цом 23 хүрэл цом хүртэж гайхамшигт амжилт гаргасан билээ.

Маргааш болох цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид 12 сарын 9-10 нд болох Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнд оролцох эрх авна.

Дашрамд сонирхуулахад  “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн.  Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол ноднин жил тус тэмцээнээс  6 настай Э.Амаржаргал  Алтан цом хүртэж, “Монгол Улсын 2015  оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top