Ганноверын ханхүү бааранд зодоон хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

Монакогийн гүнжийн нөхөр, Ганноверын ханхүү Эрнст Августыг 10 жилийн өмнө Кенийн диско бааранд зодоон хийснийх нь төлөө Германы шүүх 270 мянган ам.доллараар торголоо. Тэрбээр Германы сүүлчийн хааны ач, Их Британийн хатан хаан Елизавета II-ын холын хамаатан юм.  

Ханхүү эхнэр Монакогийн гүнж Каролинатайгаа амралтаа өнгөрүүлэхээр очоод байсан Кенийн Ламу арал дээр тус зодоон болжээ. Дулаан орны элсэн хаялга дээр байгуулсан бүжгийн талбайд чанга хөгжим дуугарч, лазерын хурц гэрэл анивчиж байж. Энэ нь ханхүүгийн таалалд нийцээгүй учир тэрбээр диско баарны эзэн Йозеф Брюнленерт хөгжимнийхөө дууг намсгаж гэрлээ бүдгэрүүлэхийг хүссэн байна. Й.Брюнленер мэдээж “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэлгүй хаачихав. Өөрөөс нь бага биетэй дийлж болмоор харагдсан тул ханхүү шуудхан барьж аваад хоёр алгадаж унагасан аж. Ингээд зогсохгүй “Нэг нь хөгжимний төлөө, нөгөө нь гэрлийн төлөө” хэмээн даапаалжээ. Хохирогч сүүлд нь “Намайг маш хүчтэй цохисон. Би амьдралдаа тэгж айж үзээгүй” гэсэн мэдүүлэг өгсөн гэдэг. 200 мянган евро гэдэг бол шүүхээс түүнд оногдуулсан анхны торгуулиас хоёр дахин бага хэмжээ юм. Зодооны үед нөхрийнх нь гарт хатуу эд байгаагүйг Монакогийн гүнж Каролина шүүхэд нотолсон нь үүнд нөлөөлжээ.

Ханхүү Август нь маш огцом ууртай, хэнэггүй нэгэн бөгөөд өмнө нь зургийг нь зөвшөөрөлгүй авсан гэрэл зурагчин руу халдаж байжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурд хэтрүүлж яваад баригдах нь түүний хувьд ердийн үзэгдэл гэнэ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tudev(202.179.2.118) 2017 оны 05 сарын 27

europiin haad bugd hoorondoo suusaar tsus n oirtoj eldev gaj ovchtei BUGD

0  |  0
zsss(93.219.128.243) 2017 оны 05 сарын 26

Germanii haan ,haanii udam gej ju baidag jm Pruss daraa ni Avstriin ezen haanii medeld l jvsan shuudee

0  |  0
19(103.10.23.75) 2017 оны 05 сарын 26

Эзэн хаан бол тухайн улсын эзэн нь

0  |  0
РС(66.181.183.120) 2017 оны 05 сарын 26

Даварсан чацга вэ. Нутгийнхаа шоронд хатаахгүй дээ

0  |  0
Top