Бүргэд 70 наслахын тулд үхлээс ч илүү зүйлтэй нүүр тулдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 27

Жигүүртэн дундаа урт насалдаг нь бүргэд. Бүргэд хамгийн багадаа 40 жил ихдээ 70 гаруй жил амьдрах чадвартай. Судалаачид бүргэдийн амьдралыг судлахад итгэмээргүй зүйлийг нээсэн байна. Тодруулбал, бүргэд урт наслахын тулд амь дүйсэн шийдвэрийг гаргаж, үхлээс ч илүү зүйл туулдаг нь тогтоогджээ. 40 жил насалсан бүргэдийн хумснууд нь хэт урт ургаж, зөөлөн болж,  олзоо барьж чадахаа больдог гэнэ. Улмаар хошуу нь хэт урт, махир болж юм идэх боломжгүй болох ба далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж, нисэхэд нь хүндрэл учруулдаг аж.

Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, маш хүнд, хэцүү  өөрчлөлтийн үеийг туулж өнгөрүүлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог байна. Хатуу сонголтыг хийсэн бүргэд өндөр газар үүрээ базааж эхэлдэг гэнэ. Улмаар хошуугаа хагарч мултарч унатал нь хаданд цохисоор унагаадаг аж. Дараа нь шинэ хошуу ургахыг хүлээнэ. Хошуугаа шинээр ургаж дуусмагц хумснуудаа хошуугаараа зулгаан мулталж, салгаж хаях аж. Шинээр хумсаа ургасны дараа цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж авдаг байна.

Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн таван сар үргэлжилсний дараа шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэйгээр дахин 30 жил амьдрах боломжийг олох аж. Бүргэд амьдрахын төлөө ийнхүү тэмцэж чаддаг амьтан гэнэ. Мөн салхи шуургатай бороо орох үеэр бусад жигүүртнүүд агуй, мод бутанд нуугддаг бол зөвхөн бүргэд л бороог сөрөн үүлсийг нэвтлэн, тэнгэрийн мандал руу цойлох аж. 

Хүмүүн ч гэсэн бүргэдээс суралцах хэрэгтэй мэт. Өнгөрсний хүнд ачаанаас салах нь өнөөдрийг мэдэрч, өнөөдрөөр амьдрах боломжийг өгч, ирээдүйд өөрийгөө бэлдэхэд тусалдаг.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mia(103.212.118.65) 2025 оны 03 сарын 17

Huuhedgui ymu

0  |  0
Amina(66.181.177.97) 2025 оны 03 сарын 13

Nadal orovdoltei sanagdaj bn uneheer orovdoltei yang trim hundred uyiig truly baidag bn aa uhehed uneheer zorig dutuu tegleech amidarii gevel uheheej holguo baidag yum bn

2  |  2
Бүргэд(194.163.186.61) 2025 оны 03 сарын 13

Амдьрлаг газар

5  |  0
Bxbxbbxb(103.57.92.143) 2025 оны 03 сарын 13

Hxcbxbcbxbxn

6  |  2
Olziiduuren(202.126.89.114) 2025 оны 03 сарын 13

Mash goy

12  |  2
Batbayr (202.9.43.79) 2025 оны 03 сарын 13

Unheer gaihaltai ym!!!

13  |  2
yondotoi brook(66.181.191.10) 2025 оны 03 сарын 13

aldaa baina!!!! burgediin hoshuu n mah tsus sudastai n hamt tursun tsagaas hoish baidag zuil dahij urgahuu?

8  |  4
ul nedegdeh(66.181.191.10) 2025 оны 03 сарын 13

gaihaltai

7  |  2
Ч(203.91.115.36) 2025 оны 03 сарын 13

үнэхээр их зовлон амсаж бүргэд дахин 30жил наслдгийг мэдлээ. Гоё мэдээлэл байна

9  |  2
Дэлгэр(66.181.182.198) 2025 оны 03 сарын 13

Худлаа гэдэг нь батлагдсан домог шүү

5  |  9
ажиглагч(43.242.243.110) 2025 оны 03 сарын 13

Бичигч Янжиндулам аа, бичиж байгаа зуйлийнхээ найруулгад анхаар аа!!!

7  |  5
tamir(103.212.119.159) 2025 оны 03 сарын 13

goe yum unshlaa bayarlalaa

9  |  2
kazak(2.73.80.40) 2025 оны 03 сарын 13

odoo l medej baigaa yum yy?! Kazakuud dund zuunaas ehleed meddeg ene medeelliig

6  |  7
munkh(202.9.43.19) 2025 оны 03 сарын 13

Yamar goy medeelel ve. Tiim uchraas burged met shinchlene huch selbene gj yaridag baih in ee mundag tevcheertei amitan yumaa

7  |  2
Elde(43.242.243.20) 2025 оны 03 сарын 13

Uram ugsun saihan medeelel

9  |  2
Naraa(66.181.176.67) 2025 оны 03 сарын 13

Saihan medeelel bn. Bayrlalaa

6  |  2
Top