”Ажлаа хийж яваа сургуулийн захирлуудыг АТГ-аар айлгадаг боллоо”

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

ЕБС-ийн халагдсан захирлууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “АТГ-аас хууль бусаар халсан” гэж үзэж байгаа аж. Халагдсан захирлуудын төлөөлөл болгож,  Нийслэлийн 67 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Алтансүхтэй цөөн хором ярилцлаа.

-Таныг АТГ-аас хэзээ, ямар үндэслэлээр халсан юм бэ?

-Намайг дөрөвдүгээр сарын 15-д АТГ-аас дуудсан. Ажлаас халах болсон үндэслэл нь “Гурван жилийн туршид сургуулийнхаа спорт заалыг 985000 төгрөгөөр түрээслүүлж, тэр мөнгийг захиран зарцуулсан” гэх үндэслэлээр халсан. Гэвч манай сургууль спорт заалгүй.

-Спорт заалгүй сургуулийн захирлыг “Спорт заалаа түрээслүүлсэн” гэж АТГ-аас халсан гэдэг нь юу гэсэн үг вэ? 

-Манай сургууль  спорт заалгүй сургууль. Та нар /хэвлэлийнхэн/ очоод манай спорт заалыг хараарай.  Ямар хэмжээтэй заал байна. Волейболын талбайн хэмжээтэй л заал байгаа. Би “Сургуулиа спорт заалтай болгох гээд гурван жил хөөцөлдөөд бүтэхгүй байгаа. Төсөв нь суухаас бусад бүх зүйлийг хийсэн байгаа. Боловсролын яаман дээр "Спорт заалтай болгоод өгөөч" гээд хөөцөлдөөд явж байхад АТГ-аас "Спорт заалаа түрээслэлээ" гэх үндэслэлээр халж байна. Төр одоо ийм болчихсон юм уу. Үнэхээр утгагүй.

-Жижигхэн ч гэсэн танай сургууль заалтай юм биш үү. Заалаа түрээслэж, мөнгө олдог байсан уу?

-Манай сургуулийн заалыг жижигхэн гээд хүмүүс түрээслэж авдаггүй юм. Миний хувьд ажлын хариуцлага алдсан бол хамаа алга. Төрийн ажлыг авсан юм чинь би өгч чадна. Гэвч би тэгээгүй. Яахаараа ажлаа хийж яваа сургуулийн захирлыг АТГ-аар айлгадаг юм. Яахаараа Нийслэлийн боловсролын газар нэг захирлынхаа асуудлыг зохицуулж, дуудаж авчраад шийдээд өгчихөж чадахаа байчихсан юм. Нүүр нүүрээ харж байгаад "Ийм ийм асуудал байна. Та ажлаа өгчих" гээд яагаад хэлчих эр зориггүй болчихсон юм. Яахаараа АТГ-аар сургуулийн захирлуудыг айлгадаг болчихсон юм. Боловсролын байгууллагын удирдах газарт яагаад багш хүнээр даргыг нь тавьчихаж болддоггүй юм. Гучин жил боловсролын байгууллагад зүтгэсэн хүнийг  гурван жил хүний цүнх барьсан хүнээр сольж байгаад харамсаад байна.

-Та ажил үүргээ биелүүлж байхдаа хариуцлага алдсан ч юм уу, урьд өмнө нь зөрчил гаргаж байсан удаа бий юу?

- Би боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан.  Бүх шатанд нь ажиллаж үзсэн. Энэ хугацаанд салбарынхаа төлөө өөрийн чадах бүхнээ зориулж яваа хүн.  67 дугаар сургуульд ажиллах хугацаандаа их юм хийсэн.  Багш нараа Солонгос улс руу явуулчихдаг, сурагчдаа сурагч солилцоогоор гадаад руу явуулдаг, Төв аймагт мянган мод тарьж байгаа хүүхдүүд байна уу, Монголд.  Энэ бүхнийг би нэр төр олох гэж хийгээгүй. Хүүхдүүдийн ирээдүйн төлөө л хийсэн ажил.Энэ ажлынхаа төлөө би халагдаж болох уу. 

-Таныхаар бол өөрийг чинь ямар ч үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

-Би баримттай хэлье. СХД-ийн ИТХ-д сонгогдсон Хосбаяр гэдэг хүн "Манай дүүргийн сургуулийн захирлуудын томилгоог Сумъяабазар, Нямбаатар гишүүн хийдэг. Нэг нь намын дарга, нөгөөх нь дэд дарга нь. Энэ хоёр шийддэг юм. Д.Тэрбишдагва мэдэхгүй, Ундармаа нь мэдэхгүй, Учрал мэдэхгүй" гээд миний урдаас ярьж байсан. Сургуулийн төлөө, хүүхдүүдийн төлөө ийм ийм ажил хийх ёстой гэж хэлэхэд, наймдугаар хорооноос СХД-ийн ИТХ-д нэр дэвшсэн Хуягбаатар гэдэг залуу "Дунд хуруугаа гозойлгоод. Таныг хална" гэж хэлж байсан. Би  улс төржөөгүйнхээ төлөө л халагдаж байна.  Би аль нэгэн намын гишүүн биш болохоор халагдаж байна. Ийм зүйл байж болохгүй биз дээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

-

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(67.187.160.78) 2017 оны 06 сарын 02

Munguu tuluugui um bgaaz

0  |  0
zochin(122.201.21.241) 2017 оны 05 сарын 30

Er ni zeb solikh ni zeb SHalgaltiin dung bichchikh , BUGDEEREE enhkiin tagtaa bus , idegsed, 18 r surguuli ene zahkirlaas hkoish mash ikh tatbar abdag, NEG ANGID 68 hkuukhed abch bsn tohkiol ene zahkirliin yed , nemelt shiree sandliin mengiig ehk etsgees ni tatsan. Arai denduu AN zahkirluud shuu

0  |  0
zochin(119.40.100.66) 2017 оны 05 сарын 30

uursduu zugeer ajllaa hiij yavsan hzahirluudiin ajliig l avch baisanshuu. Odoo uguh bolj surtei yum be

0  |  0
ee(66.181.184.197) 2017 оны 05 сарын 29

No

0  |  0
зочин (202.9.43.107) 2017 оны 05 сарын 29

Бүх сургуулийн захирлуудыг яаралтай солих хэрэгтэй бүх сүүлд авсан багш ажилчдаа МАН ы даалгавраар мөнгөөр ажилд авсан

0  |  0
tseka(121.132.152.41) 2017 оны 05 сарын 29

er ni shalgah heregtei suuliin ued surguuli tsetserlegiin erhlegch nar er soligdohgui 20~30jil deed tal ni dood tal ni 10~20 jil bolchihson oorsdiin huviin yum shig denduu erh duraaraa ulsuud hot hodoo haa saigui bolchihood bnaa uuniig neg tsegtsleh tsag bolson baimaar !!!

0  |  0
Zochin(142.234.115.17) 2017 оны 05 сарын 29

Монгол хүнээ юунд ингэж дарамталдаг юм бэ төрийн нэр барьсан луйварчингууд та нар сайнаа үзэхгүйдээ

0  |  0
irgen.(122.201.24.44) 2017 оны 05 сарын 29

1994-97 ond bi bagshijl bailaa.Dash-ochir geed halgij tsalgisan saihan aashtai setgel saihantai zahiral baiv.ter ue l bolomjiin ,tun dajgui sport zaaltai baisan.nuraagaad dahiad surguuli barichihaagui l bol ter zaal baij l baimaar yum..hachin jigtei yuma

0  |  0
зочин(202.179.31.26) 2017 оны 05 сарын 29

Их хурлын гишүүдийн цүнхийг сайн барьж гүйсэн хүн л ямар нэг албан тушаалд хууль зөрчиж байгаад ч хамаагүй томилогдоно шүү дээ?Юунд нь гайхаад ганганаад байгаан.

0  |  0
мООгий(103.9.90.130) 2017 оны 05 сарын 29

Тэгээд спорт заал байхгүй гэснээ байгаа жижигхэн болоодох лоо, тэгээд бас түрээслэх гэсэн чинь хүн голоод байдаг гэчихлээ, голохгүй нь мэдээж түрээслэж л таараа, АН-ын үед захирал хийчихсэн бас асуугаагүй байхад нам бус болоод явчихлаа, суурин дээрээ ингэж эргэж буцаж байхаар зүгээр л ажлаа өгөөд явж чадахгүй нөхөр байна л даа, ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗӨВ ШҮҮ, ХААНЫ АЛБА ХАЛААТАЙ ГЭДГИЙГ МЭДСҮГЭЙ.

0  |  0
Багш(150.129.143.192) 2017 оны 05 сарын 29

АН-ын үед шургалсан луйварчид л байгаа АТГ сайн шалгаад хөөж зайлуулах хэрэгтэй

0  |  0
сонгогч(202.179.26.255) 2017 оны 05 сарын 29

Монголын төрийн жинхэнэ нүүр царай.Энэ чинь бүх салбарт байгаа. Энэ 76 чинь цаанаа хэд дахин олон хүнийг ажлаар хангахаар, дээр нь сайд нарт бас үүрэг өгчихсөн байдаг юм байна лээ. ТАЗ энэ тэр бол тэр сайд нарт нь огт падгүй.Ганцхан хурууны үзүүрийн долоогч нар л хэрэгтэй. Төрийн ажил падгүй.

0  |  0
Top