АНУ-ын Орегон муж улсын нэгэн компани нохойд зориулсан шар айраг үйлдвэрлэжээ. Шар айрагны үндсэн түүхий эд нь махны шөл, шар айрагны шаар /шар айраг исгэсний дараа үлддэг эд/ гэнэ. Үүн дээр янз бүрийн түүхий эд нэмснээр янз бүрийн төрөл болгон үйлдвэрлэж байгаа ажээ. Жишээ нь дээрх хоёр дээр зөгийн бал нэмж хийснээр зөгийнбалтай шар айраг бэлэн болох аж. Найрлага жорны зохиогч Дэниэль Китон “Хүүс нохойдоо шар айраг авч өгснөөр хайртай гэдгээ илүү их батлах болно” хэмээн өгүүлж байгаа юм.
Dawg Grog нэртэй нэг хайрцаг /6 шил/ нохойн шар айраг 36 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )