Шведийн хааны гүнж аймшигт өвчнийг давсан ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 04

Шведийн хааны гэр бүлийн угсаа залгамжлах гүнж Викториа 40 насны төрсөн өдрийнхөө босгон дээр хоолны дуршил буурах аннорексия өвчинтэйгөө хэрхэн тэмцсэн тухайгаа өгүүлсэн баримтат кино бүтээжээ. Кинонд гүнжийн одоогоос 20 жилийн өмнөх амьдралын талаар өгүүлдэг аж.

Угсаа залгамжлах гүнж насанд хүрч, олон нийтийн арга хэмжээнд оролцох болсноосоо хойш гадаад үзэмжиндээ хэтэрхий их анхаарал тавьих болсон нь өвчинд нэрвэгдэх шалтгаан болсон байна. Виктория гүнжийн өвчин 20 нас хүрэх үед нь улам даамжирч, огт юм идэхээ больсон аж. Хүмүүс ч гүнж турж эцэж байгаа талаар ярьж, хэвлэлд ч гарах бичих болжээ. 1997 оны арваннэгдүгээр сард хааны гэр бүл охин нь хоолны дуршилгүй болох өвчнөөр өвдсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гүнж өвчинтэйгөө тэмцэхийн тулд тухайн үед өөрийнхөө боломжоос давсан хүч гаргаж байсан тухайгаа дурдаад, энэ өвчнөөр нэгэнт өвдсөн тохиолдолд даван туулах ямар хэцүү байдгийг биеэрээ мэдэрсэн гэсэн байна. Тухайн үед тэрээр сурч байсан их сургуулиасаа жилийн чөлөө аваад гэнэтхэн АНУ-ыг зорьсон нь өвчнөө эмчлүүлэхийн тулд байжээ.   

Викториа нь Шведийн хаан Карл XVI Густавын охин юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top