Дэлхийн хамгийн тарган хүүхэд Арья Перман 11 настай. Индонез хүү 190 килограмм жинтэй аж. Гэхдээ Арья турахаар шийдэж, сарын дотор 31 килограмм жин хасч чаджээ.
Өдөрт таван удаа иддэг байсан Арья өөрөө хөдөлж чадахаа больсноор эцэг, эх нь эмч, мэргэжилтнүүдэд хандсан байна. Хүүгийн ходоодноос хэсгийг нь тайрах мэс засал хийжээ. Одоо эмч нар Арья жил болоход 100 килограмм жин хасч чадна гэж үзэж байгаа аж.
Их идэхийн эсрэг тэмцэх энэ мэс засал нь их хүнд ажилбар гэнэ. Мэс засал таван цаг үргэлжилжээ. Ажилбарын үеэр цус харвах болон зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байсан ч Арья хүү мэс заслыг амжилттай даван туулсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )