Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэвлэлд тодруулга ярилцлага өгчээ. Тэрбээр "Гадуур Улсын шалгалтын материалын хариуг 200 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэсэн яриа байна. Ийм гомдол, мэдээлэл хэр ирж байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад,
-Зарим хүүхдүүд “Улсын шалгалтын материалыг зарна” гэх мэт хууль бус үйлдэл хийгээд, хүүхдүүдээс урьдчилж мөнгө хураасан асуудал гарсан. Манай төвөөс эх сурвалжийн мэдээллийн дагуу хэсэг бүлэг хүүхдүүд бусдыг залилан мэхлэх оролдлого явуулж, мөнгө хурааж авсныг илрүүлсэн. Энэ талаарх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тиймээс би нарийн мэдээллийг өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )