ОХУ-ын Сангийн яам ерөнхий боловсролын 1-11 дүгээр ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах санаачилга гаргажээ. Энэ санаачилга ирэх хичээлийн жилээс эхлэн Калининград, Волгоград зэрэг таван мужид хэрэгжихээр болсон байна. Сурагчдад энэ сэдвээр лекц уншиж, тоглоом байдлаар хөнгөн хэлбэрийн хичээл заахаар төлөвлөж байгаа аж. Сурагчид гэлтгүй оюутнуудад ч гэсэн өрхийн төсөв зохиох энэ хичээл орох юм байна. “Известия” сонинд бичсэнээр бол энэхүү хөтөлбөр цаашид өргөжсөөр 2018 он гэхэд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт орох гэнэ. Одоохондоо энэ хөтөлбөрийг ОХУ-ын Сангийн яам, Дэлхийн банкнаас авсан төслийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )