МУИС, Сөүлийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 07-нд Азийн их сургуулиудын 6 дугаар чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь” гэсэн чухал сэдвээр чуулна.
Чуулган нь дэлхийн шинжлэх ухаан, боловсролын тавцанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар санал солилцох, туршлага судлах, гишүүн сургуулиудын хооронд хамтын ажиллагааг боломжит бүх чиглэлд өргөжүүлэх тохиргоог хангах зорилготой юм.
Чуулган Туушин зочид буудал, Соёмбо танхимд 10.00-16.00 цагийн хооронд болно.
Сэтгэгдэл ( 1 )
...?