АНУ-ын Колорадо мужид нэгэн айлыг эзгүй байхад нь баавгай орж, хөргөгчинд нь байсан хүнсийг иджээ. Тэр ч бүү хэл баавгай төгөлдөр хуураар нь тоглосон байна. Болсон явдлын талаар уг айлын эзэгтэй Кэйти Хоули “Associated Press” агентлагт сонирхуулан ярьжээ.
Эздийг нь томилолтоор явсан байхад баавгай цонхоор нь байшин руу нэвтэрсэн байна. Камерын бичлэгээс харахад баавгай өрөөгөөр саадгүй хэсч, хөргөгчийг нь онгойлгон хооллоод төгөлдөр хуурын товчлуурыг даран ая тоглосон нь гайхмаар зүйл болжээ.
Төгөлдөр хуур дарчихаад гарч явсан баавгай эргэж үзэгдээгүй гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Hihi.saihan ezgvichilsen bna daa