Олноо “Хүн аалз” нэрээрээ алдаршсан Францын ямакаси Ален Робер Дубайд байрладаг дэлхийн хамгийн өндөр барилга "Бурдж-Халифа"-д авирч чаджээ. Ален 828 метр уг барилыг эзэгнэхийн тулд зургаан цаг зарцуулсан байна. Урьд өмнөх авирлтуудаас ялгаатай нь тэрбээр 700 метрээс дээш уулчдын хэрэгслийг ашиглажээ. Авиралт хийж байх үед уламжлал ёсоор түүний шүтэн бишрэгчид, түргэн тусламжийн машин, аврах албаныхан цуглан авиралтыг нь сонирхсон байна. Тэрбээр өндөр барилгуудад авирахдаа хэнээс ч зөвшөөрөл авдаггүй тул авиралтаа дуусгаасныхаа дараа хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн доор цагдаад баривчлагдан явдаг байсан. Харин энэ удаа барилгын эзэмшигчдээс зөвшөрл авсан гэсэн мэдээлэл байна. А.Робер өмнө нь Нью Йоркийн Empire State Building, Малайзийн Petronas, Чикагогийн Willis Tower зэрэг 70 байшингийн оройд амжилттай гарч байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )