Билл ГЕЙТС: Стив Жоббс шиг өрсөлдөгч байхгүй учраас би уйдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

Apple компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жоббс 56 насандаа таалал төгссөн билээ. Стив Жоббс нь Рональд Уэйний хамт одоо мэдээллийн технологийн дэлхийн тэргүүлэх компаниудын нэг болсон Apple-ийг 1976 онд үндэслэн байгуулж байсан юм. Тэрээр 1985 онд компаниас гарсан ч 1997 онд буцан ирж, улмаар 2000 оноос ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Дэлхийн хамгийн шилдэг гүйцэтгэх захирал хэмээн нэрлэгддэг байсан тэрээр компанийнхаа нэрийн хуудас болсон MacBook нөүтбүүк, iPhone гар утас, iPod тоглуулагч, iPad-ыг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 

Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс Стив Жоббсыг дурсаж “Түүнтэй хамтарч ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан” гэжээ. Тэрбээр цааш нь “Стив бид хоёр 30 жилийн өмнө анх уулзаж байлаа. Түүнээс хойш амьдралынхаа бараг тал хугацаанд бид анд нөхөд, өрсөлдөгч байж ирсэн. Стивийн үгүйд би их уйдаж байгаагаа хэлэх хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна. Samsung-ийн Ерөнхий захирал Чой Ги Сан С.Жоббсыг хамгийн агуу удирдагчдын нэг байсан гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хамгийн агуу америкчуудын нэг” гэж тодорхойлжээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top