1. Багаас эхлэх нь хэвийн зүйл
Ус бага багаар гоожсоор сав дүүргэдэг. Ухаант хүн сайхан сэтгэл, сайн явдлынхаа ачаар оюунт хүний чанарыг олдог. Үүний нэгэн адил хийж байгаа зүйлээ багаас эхэллээ гэж бүү зов.
2. Бодол санаа материаллаг
Бидний бодож, төсөөлж байгаа зүйл л амьдралд тохиолддог. Хүн муу үйл хийлээ гэхэд түүний амьдралд зовлон тохиодог. Буддын сургаальд өгүүлснээр бид бодолдоо хамгийн их анхаарах ёстой аж. Сайхан амьдаръя гэвэл үргэлж зөвийг бод, үйлд.
3. Уучил
Үзэн ядалт хэзээ ч хорвоо ертөнцийг үзэн ядалтаас салгаж чадахгүй. Зөвхөн хайр л үүнийг үгүй хийдэг. Энэ бол эртний хууль. Аль болохоор хурдан өршөөж энэр.
4. Таны хандлага бүгдийг гүйцэтгэнэ
Ямар нэгэн юмыг сайн хийе гэвэл чин сэтгэлээсээ хий. Сэтгэл гаргаж хийгээгүй зүйл үр дүнтэй болсон нь үгүй.
5. Ойлго
Бусдыг ойлгохыг хичээ. Эерэгээр хариулт өг. Эерэгээр биш бол ерөөсөө хариулж хэрэггүй. Дуугүй өнгөрөх нь дээр. Уурыг уураар ялахгүй.
6. Ухаан бодлоо хянаж сур
Хянаж хэлэлцсэн зүйл төгс болдог. Үүний нэгэн адил хүн өөрийн санаа бодлоо хянаж, чиглүүлж сурах ёстой. Өөрийгөө яг олсон хүн буцааж хэзээ ч алддаггүй.
7. Одоодоо амьдар
“Ялалт үзэн ядалтыг авчирдаг” гэх үг бий. Ялсан хүн зовлонд унах нь бий. Тэглээ гээд зүрх сэтгэлээсээ бурууг битгий хай. Одоогийн нөхцөл байдлаа туулаад гар.
8. Талархаж бай
Талархах зүйл хүний амьдралд үргэлж байдаг. Өнөөдрийн шинэ өглөөг хүн бүр угтаж чадсан болов уу. Өчигдөр хэн нэгэн үүрд унтсан байхад та сэржээ. Амьдрал үргэлжилж байна. Бие биедээ таларх. Талархсан сэтгэл зүрх хэзээ ч хоосон явдаггүй.
9. Мэдэж байгаа зүйлдээ итгэлтэй бай
Аварга том бат бэх хад хэзээ ч салхинд нуран унадаггүй. Үүний нэгэн адил мэдлэгтэй хүн бүдрэх нь ховор. Яагаад амжилтгүй болчихов гэж гайхаж байна уу. Таны мэдлэг дутаж. Мэддэг зүйлээ ашигласангүй.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Талархъя, одоо доо амьдаръя.