Нарнаас 150 сая жилээр “ах” нууцлаг солир

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 11

Австралийн Мурчисон хотын ойролцоогоос олдсон солир панспермийн (Амьдралын эх үүсвэр сансраас тээгдэн ирсэн гэж үздэг) онолыг баримтлагчдад гэнэтийн бэлэг барьсан юм. 1969 онд дэлхий дээр унасан тус солироос одоогийн байдлаар 14 мянган органик нэгдэл олсноос 70 нь уургийн бүтцэд ордог амин хүчил аж.

Эрдэмтэд Мурчисоны солирын насыг 4.65 тэрбум жил гэж тогтоосон байна. Энэ нь нарнаас 150 сая жилээр “ах” гэсэн үг юм. Яг ийм солир дэлхий дээр унаснаас болж хүн төрөлхтөн үүссэн гэдэг онол байдаг. Их Британийн эрдэмтэн Чандра Викрамасинг хүн төрөлхтөн бүгд сансраас дэлхийд нисэн ирсэн нүүдэлчид гэж баталж байна. Түүнийхээр бол хүн төрөлхтний амьдралын анхны эх үүсвэр 3.5 мянган жилийн өмнө сүүлт одонд тээгдэн ирсэн гэнэ. 

 

С.Төгөлдөр


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top