Венесуэль улс хоригдлуудаа суллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 11

Венесуэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сайд И.Варела шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад томоохон шинэчлэлт хийж эхэлжээ. Тэрээр тус улсын шоронгуудад хоригдож байгаа нийт хоригдлын 40 хувийг суллах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь өнгөрсөн хугацаанд шоронгуудад тогтмол бослого дэгдэж байсантай холбоотой гэнэ. И.Варела “Венесуэлийн 50000 хоригдлын 20000 нь тэнд байх ёсгүй хүмүүс” гэж хэлсэн байна. Хоригдлуудыг магадланд оруулан хугацаанаас нь өмнө суллах ажлыг орон даяар эхлүүлжээ. Тус улсад шоронд болсон мөргөлдөөний улмаас жил бүр 500 хүн амь насаа алддаг ажээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top