А.Гитлерийн армид ”Надад хоол өгөөч” гэж хэлдэг нохой байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Кардиффын Их сургуулийн эрдэмтэн Ян Бондесон Берлины архивт хэдэн жил судалгаа хийсний дунд Рейхийн арми тусгайлан сургасан нохойноос бүрдсэн “Эс Эс-ийн нохойн дайчин бригад” байгуулахаар ажиллаж байсан тухай баримт олжээ.

“Нохой дайчин бэлтгэх чиг үүрэг бүхий «Tier-Sprechschule ASRA» хэмээх сургууль 1930 онд А.Гитлерийн тушаалаар байгуулагдаж, дайны хүнд жилүүдэд ч ажиллаж байсан юм. Ханноверын Лойтенбургт байрлах тэр сургуульд бүх Герман улсын өнцөг булан бүрээс шилэгдсэн нохойнуудыг авчирч сургадаг байжээ. Тэдэнд бүр хүний хэл ч заадаг байсан байна” хэмээн Я.Бондесон өгүүлсэн юм. Тэрбээр цааш нь “Хэрэв олдсон бичиг баримтуудад итгэх юм бол хэл заах оролдлого нь тийм ч амжилтгүй биш байжээ. Жишээ нь, онцгой авьяасгүй нэг нохой “Майн фюрер” гэж хуцаж сурсан бол Дон дуудлагатай өөр нэг нохой “Надад хоол өгөөч” гэж хэлдэг байсан талаар бичсэн байна. Тэр байтугай Рольф дуудлагатай эрдельтерьер шашны агуулгатай шүлгүүдийг ялгаж чаддаг байжээ. Тэр нохой үсэг бичсэн шатрын хөлөг шиг самбар дээгүүр явж, хэлэх гэсэн үгээ үсэгнүүд дээр ээлж дараалан гишгэх аргаар ойлгуудаг байсан байна” гэж нэмжээ. Мөн “Немц овчаркны дайчин, үнэнч, үнэрч, ухаалаг шинж чанар чухам энэ үеийн сургалтаас бүрдэж эхлэн хожмын үедээ удамшсан ч байж болох юм” гэжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bailaa yu(202.70.46.214) 2017 оны 06 сарын 13

Ha ha. Eleg awahiim aa

0  |  0
Top