400 гаруй хүнийг дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Перугийн зүүн өмнөд мужид бүлэг дээрэмчид авто замыг хааж байгаад 400 гаруй хүнийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тэд хэдэн цагийн турш зам дээр зогсч дайран өнгөрсөн зорчигчдыг дээрэмдсэн байна. Ингэхдээ хохирогчдыг явуулалгүй, машинаас нь буулгаад газар хэвтүүлж байсан гэнэ. Хэрэг өнгөрсөн даваа гарагт Карабая мужид болжээ. Нүүрээ багаар халхалсан, ойролцоогоор 10-15 тооны дээрэмчид ням гарагийн 23,00 цагаас хойш замыг чулуугаар хааж эхэлсэн гэж орон нутгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд дурджээ. Дээрэмчид босгосон хаалтныхаа тусламжтайгаар дөрвөн цагийн дотор 400 хүн дээрэмдэж амжсан байна. Хохирол нь нийтдээ 180 мянган ам.доллар болжээ. Хэрэг гарсан Карабая муж нь хүн амын нягтшил бага, дэд бүтэц муу хөгжсөн, тэр ч бүү хэл цагдаагийн хэлтэст нь ч телефон утас байхгүй хоцрогдсон газар аж.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.90) 2017 оны 06 сарын 15

Зургаа буруу тавьжээ. Оросууд л байна ш дээ. Ингэж болохгүй шүү

0  |  0
Манкир (122.201.24.253) 2017 оны 06 сарын 15

Хятад мафи бна

0  |  0
ZOCHIN(202.21.112.202) 2017 оны 06 сарын 15

MEDEEGEE OROSUUDIIN ZURGAAG ZURAGJUULJ.ENE BOL BURUU SHUU

0  |  0
Top