Леонардо Ди Каприо “Оскар”-гүй болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Леонардо Ди Каприо бэлгэнд авсан “Оскар”-ын баримлаа цагдаад өгөхөөс өөр аргагүй болжээ. Гадны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, цагдаа нар “Уолл стритийн чоно” киноны зураг авалтын үеэр Малайзын төрийн хөрөнгө оруулалтын сангаас мөнгө луйвардсан хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. Харин Леод байсан алтан баримал нь 1954 онд жүжигчин Марлон Брандогийн авсан шагнал гэнэ. Үүнийг 2012 онд “Уолл стритийн чоно” киноны продюсерууд Ди Каприод бэлэглэсэн байжээ.

АНУ-ын Хуульзүйн яам “Red Granite Pictures” продюсерийн компанийг Малайзын төрийн хөрөнгө оруулалтын сангаас хулгайлсан мөнгийг “Уолл стритийн чоно” киног бүтээхдээ ашигласан гэж буруутгаж байгаа гэнэ. Тийнхүү Леонардо Ди Каприо “Оскар”-ын баримлаасаа гадна бусад эд зүйлсийг цагдаа нарт хэргийг мөрдөн шалгахад хэрэгтэй учир өгчээ.

Харин Лео өнгөрсөн жил “The Revenant” киноны гол дүрээр удаан хүлээсэн “Оскар”-аа гардсан билээ.


 Image result

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top