Чингэлтэйн 11-р хороонд 175 хүүхдийн цэцэрлэг барина

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

 Чингэлтэй дүүргийн 11 хороонд 175 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдахаар шав тавих ёслолоо хийлээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 5, 11 дүгээр хороонд цэцэрлэггүй байсан бөгөөд 11 дүгээр хороонд цэцэрлэг баригдсанаар хорооны иргэдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч хамран сургалт нэмэгдэх юм. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч н.Үнэнбат, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар оролцлоо.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэд маань бүгд надаас ганц зүйлийг хүсч байсан юм. Энэ бол хороондоо хүүхдийн цэцэрлэгтэй болж аав ээжүүд маань ажил төрлөө ар гэрлүүгээ санаа зоволтгүй хийхсэн гэсэн хүсэлт юм. Энэ хороонд цэцэрлэгийн насны 617 хүүхэд байдаг ч ганц ч цэцэрлэггүй. Олон жилийн турш цэцэрлэг баригдах асуудал хөрөнгө мөнгө болон газрын асуудлаас болж хойшилж ирсэн. Тиймээс энэ асуудалд цэг тавихыг би чин сэтгэлээсээ хүсч байна. Ямартай ч хөөцөлдсөөр өнөөдөр шинэ цэцэрлэгийн шавь тавих түвшинд хүрч асуудал шийдвэрлэгдэж 175 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих үүд хаалга санхүүгийн хувьд ч, газрын хувьд ч нээгдлээ. Одоо цаг алдалгүй чанартай гүйцэтгэх компанитай тулж ажиллах үе эхэллээ. Гүйцэтгэгч компаниас их зүйл шалтгаална” гэлээ.

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top