Беларусийн улстөрч шоронд гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Беларусийн сөрөг хүчний улстөрч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөөд олон нийтийг эмх замбараагүй байдал үүсгэхэд турхирсан хэргээр шоронд орсон Николай Статкевич гэгч эр ял эдэлж байгаа шорондоо гэрлэх ёслол үйлджээ. Түүнтэй гэрлэсэн Мария Адамович нь улстөрчтэй олон жил амьдарч байгаа эхнэр нь гэнэ. Тэд гэрлэлтээ бүртгүүлсэн ч хараахан гэрлэх ёслол хийж амжаагүй байжээ. Гэрлэх үед ямар ч гэрч байгаагүй аж. Хосууд гэрлэлтээ бүртгүүлсний дараа шоронгийн уулзалтын өрөөнд “анхны шөнө”-өө өнгөрүүлжээ. М.Абамович өрөөний хөлсөнд 25000 беларусь рубль /гурван зуу орчим ам.доллар/ төлсөн байна. Беларусийн Социал Демократ намын дарга байсан бөгөөд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дээр дурдсан үндэслэлээр зургаан жил хоригдох ял авч шоронд орсон юм.

 

С.Төгөлдөр     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top