Мила Кунис, Эштон Катчер нарын тансаг байшин

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар 10 сая долларын үнэтэй тансаг байшин худалдан авчээ. Далайн эрэг дээр орших зургаан унтлагын өрөө, зургаан ванны өрөөтэй, хувийн наран шарлагын газартай байшиндаа тэд нам гүм амьдарч байна.

Номхон далайн эрэг Санта Барбарад байх энэ газарт алдартай хүмүүс амьдардаг аж. Саяхан тэнд Натали Портман байшин худалдаж авчээ.

Эштоны гэр тэнгисийн стилээр тохижуулсан, хананд нь зургийн оронд серфингийн самбар байрлуулсан гэнэ. Цонхоор нь уран зургийн гэмээр байгаль болон хувийн наран шарлагын газар нь харагдана.


33 настай Мила Кунис, 39 настай Эштон Катчер нар гурван жил үерхээд 2015 онд гэрлэсэн билээ. Тэд хоёр хүүхэдтэй. Хоёр настай охин Уайатт болон зургаан сартай хүү Дмитри нарыгаа олны дунд тэр бүр авч явдаггүй.

Эштон Катчер өмнөх эхнэр жүжигчин Дэми Мураас салсан нь жинхэнэ аз жаргал байсан гэж саяхан ярьсан билээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонго(78.109.23.1) 2017 оны 06 сарын 22

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

0  |  0
Гантуяа(109.163.234.4) 2017 оны 06 сарын 22

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

0  |  0
Баянмөнх(79.172.193.32) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Баянмөнх(171.25.193.20) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Top