Англид амьдардаг хятадын бизнесмэн Лин Зен Бан дуудлага худалдаанд тавигдсан сөнөөгч онгоц тээвэрлэгч “Inivisible” хөлөг онгоцыг худалдаж авахыг хүсчээ. 1977 онд үйлдвэрлэгдсэн уг хөлөг онгоц 1982 онд Их Британи Аргентиний хооронд болсон Фолклендийн төлөөх дайнд оролцож, үүнээс хойш Персийн булан, Югославт ашиглагдсаныхаа дараа 2005 онд зэвсэглэлээс хасагдсан юм байна. Лондонд анх тогоочоор ажиллахаар ирээд, хэсэг хугацааны дараа Бирмингемд өөрийн ресторанаа нээсэн Лин Зен Бан одоо Wing Wah нэртэй хятад рестораны сүлжээг эхнэрийн хамт эзэмшдэг аж. Хятадын Жухай хотын хурлын гишүүн тэрбээр хэрвээ дуудлага худалдаанд ялах юм бол онгоцыг Жухай хотын боомтод байрлуулж, олон улсын сургууль байгуулах бодолтой байгаа гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Хаха. Онгоц зөөгч ... Монгол хэлэнд шинэ нэр томъёо гарч ирлээ. Сэтгүүлчид баяр хүрнэе.