Гоо сайхны мэс засал хийлгээд бүтэлгүйтсэн Кортни гашуун туршлагаа ярив

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

“Найзууд” киноны гол дүрүүдийн нэг, жүжигчин Кортни Кокс сайхан арьстай, залуу харагдахын төлөө гоо сайхны мэс засал хийлгээд нүүр нь маш муухай болсон талаар ярьж байна. Тэрбээр одоо гоо сайхны тариа л гэхээс биш өөр зүйл хийлгэхгүй гэнэ. 53 настай Кортни өнгөрсөн жилийг хүртэл гоо сайхны мэс заслыг ингэтлээ буруутгадаггүй байжээ. Мэс засал түүнийг сайхан болгохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн Кортни “Арьсаа татуулсан минь эргэж сулраад одоо л би сайхан байгаагаа мэдэрч байна. Хуучин хэвэндээ буцаж орлоо. Үрчлээнээс зугтсан минь намайг хиймэл харагдахад хүргэсэн. Харин одоо би үрчлээ гэдэг бол инээдний шугам гэдгийг ойлгосон. Хагалгаа хийлгэснийхээ дараа би нүүрний булчингаа хөдөлгөж сурах гэж зовсон” гэж ярьжээ.

Гоо сайхны мэс засал хийлгээд бүтэлгүй болсны дараа ийм ажилбараас татгалзсан Холливудын ганц жүжигчин нь Кортни Кокс биш. Саяхан Мелани Гриффит мөн “Би хөгшрөхөөс айж 20 жилийн өмнө арьсаа татуулах мэс засалд орсон. Гэвч ажилбар бүтэлгүй болсны дараа над руу маш таагүй мессежүүд ирдэг байсан. Харин одоо би арай дээр харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” гэж яриад бүсгүйчүүдэд хандан гоо сайхны мэс ажилбарыг сонгохгүй байхыг уриалсан билээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top