Одоогоос 48 жилийн өмнөх яг энэ өдөр дэлхийн хамгийн анхны диско клуб Whisky a Go Go АНУ-ын Чикаго хотын Сансет бульварт нээгджээ. Уг нь бол пиво баар маягаар Rush Street-д 1958 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч 1963 онд Сансет Бульварт нээсэн шинэ салбарыг нь албан ёсоор дэлхийн хамгийн анхны диско клуб гэж үздэг юм. Жоанна Лэбиний урласан цагаан гутал, богино даашинзтай бүжигчид нь хожмоо Go Go Girl гэж алдаршсан бол Whisky a Go Go нэр нь брэнд болж, дэлхийн олон оронд салбарлажээ. Гэрэлтүүлэг бүхий шилэн шал ч энд анх тавигдаж, одоо та бидний сайн мэдэх болсон DJ хэмээх мэргэжил энд анх үүссэн юм. Хилийн чанад дахь хамгийн анхны Whisky a Go Go 1966 онд Тель Авивын хуучин боомтод нээгдсэн бол удалгүй Австралид Whisky au Go Go нээгдэж, улмаар хөгшин тивд салбарласан байна. Энэ нэр хөгжмийн ертөнцтөй салшгүй холбоотой. Нирвана, The Byrds, Alice Cooper, Buffalo Springfield, Oasis зэрэг хамтлагууд өөр өөрсдийн ойролцоох Whisky-гээс алдрын замналаа эхлүүлсэн юм. үүний хариуд алдарт Rolling Stones тэргүүтэй үе үеийн хамтлаг Whisky-д зориулж дуу зохиожээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
оффшорт цэвэр мөнгө гэж бдаггүй. Бүгд нуусан бохир мөнгө Женко Баттулга бизнес хийдэг хүн ч гэсэн 225 сая $ тайлбар хийх хэрэгтэй... .Арай төмөр замаас хуссан мөнгөө аваачаад хийсэн юм биш вайгаа
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.