Моника Беллуччигийн бүдүүлэг үг олныг гайхшруулав

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

Дэлхийн кино урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Монника Беллуччи эрчүүдийн талаар бүдүүлэг үг хэлжээ. Тэрбээр Белградад болсон FEST кино наадам дээр ярилцлага өгч байгаад “Эрчүүд бол малнууд” гэж хэлсэнд олон хүн гайхжээ. Сурвалжлагч түүнээс “Серби хэлээр ямар нэгэн зүйл хэлээч” гэхэд Моника “Эрчүүд бол малнууд” гэсэн байна. Тэрбээр ингэж хэлчихээд яваад өгчээ.

Харин Сербийн найруулагч Эмир Кустурица Моника Беллуччигийн хэлсэн үгийг зүгээр л шинэ дүрийнх нь үг гэж тайлбарлажээ. Италийн сайхан бүсгүй Моника түүний “On the Milky Road” кинонд гол дүр бүтээсэн билээ.

Гэхдээ фэнүүд нь Беллуччи дээрх үгээ албаар хэлсэн гэж үзэж байгаа аж. Учир нь Моникагийн хуучин нөхөр Францын жүжигчин Венсан Кассел өнгөрсөн нэгдүгээр сараас 19 настай модельтой үерхэх болсон билээ. Модель Тина Кунаки нь Венсанаас 31 насаар дүү юм.


Кассел, Беллуччи нар 20 жил хамт амьдарсан ч 2013 оны зун салсан билээ. Тэд “The Apartment” кинонд хамтран тоглох үеэрээ танилцаж гэр бүл болсон юм. 12 болон 6 настай хоёр охинтой.



О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.212.134) 2017 оны 06 сарын 27

Harin tiimee

0  |  0
amrosia(58.123.151.188) 2017 оны 06 сарын 26

nohor n yasan tsarai muutai yum be

0  |  0
Мгл (66.181.178.244) 2017 оны 06 сарын 26

Зөв л хэлж

0  |  0
Top