Олны танил алдартай хүмүүс нийгэмд эзлэх байр суурь, хүсэл сонирхлоороо хоорондоо нөхөрлөх нь бий. Тэгвэл энд хэний ч санаанд оромгүй, ажил мэргэжил, сонирхол нь өөр ч хоорондоо нөхөрлөдөг алдартнуудын талаар өгүүлье.
Брэд Питт/Анжелина Жоли болон ханхүү Уильям/Кейт Миддлтон
Британийн ханхүүгийн гэр бүл Холливудад очоод байх нь ховор ч энэ нь хоёр гэр бүлийн нөхөрлөлд саад болдоггүй аж. Брэд Питт, Анжелина Жоли хоёрыг Лондонд очиход ханхүүгийн гэр бүл заавал ордондоо урьдаг байна. Тэд нэлээд хэдэн цаг ярилцаж суудаг аж. Ярианы сэдэв нь хүүхдийн хүмүүжил болон дэлхий ертөнцийн тулгамдсан асуудлууд байдаг гэнэ.
Кэмерон Диас ба Снуп Догг
Жүжигчин Кэмерон Диас, рэпер Снуп Догг хоёрыг нөхөрлөдөг гэхэд итгэхэд бэрх. Тэд Лонг-Бичийн коллежид хамт сурч байхаасаа эхлэн найзалжээ. Тэд уулзахаараа цагийг тун хөгжилтэй өнгөрөөдөг аж.
Женнифер Энистон ба Селена Гомес
Бас л хачирхалтай нөхөрлөл. Женнифер, Селена хоёрын менежер нь нэг хүн байдаг нь тэднийг холбожээ. Тэд Женниферийнд очиж хамтдаа хоол хийж идэх дуртай гэж Селена ярьжээ. Түүнчлэн Энистон эгчийн хувиар Селенад зөвлөгөө өгч, ярилцдаг аж.
Мерил Стрип ба Женнифер Лопес
Нас, сонирхлын ялгааг үл харгалзан нөхөрлөсөн оддын нэг бол Женнифер Лопес, Мерил Стрип хоёр. Тэдэнд нийтлэг зүйл олон байдаг тухай Мерил ярьсан байдаг. Түүнчлэн Мерилийн найз нарын дунд байдаг бас нэг сонин хүн бол рэпер 50 cent. Тэд хамтдаа байнга сагсан бөмбөгийн тэмцээн үздэг.
Леди Гага ба Кира Найтли
Английн сарнай гэгддэг Кира Найтли Америкийн дуулианы эзэн Леди Гагатай нөхөрлөсөн нь сонирхолтой байна уу. Ямартай ч тэд сайн найзууд болжээ. Аливаа арга хэмжээн дээр хамтдаа бүхэл бүтэн зураг авалт хийдэг.
Ким Кардашьян, Тэйлор Свифт
Тэйлор Свифтэд нөхөрлөдөггүй алдартан ховор. Тэдний тоонд Ким Кардашьян ч ордог. Тэд хамтдаа орсон үдэшлэг бүрээ зурганд мөнхлөх дуртай.
Женнифер Лоуренс ба Адель
2013 онд Женнифер Лоуренс Шилдэг эмэгтэй дүр, Адель Шилдэг дуугаар “Оскар” авах үеэс эхлэн бэхэжсэн тэдний үерхэл одоо ч хэвээрээ.
Кортни Кокс ба Эд Ширан
“Найзууд” киноны од 51 настай Кортни Кокс, Британийн хөгжимчин 24 настай Эд Ширан хоёр хэдэн жилийн өмнөөс найзлах болсон. Эд Шираныг АНУ-д цомгоо бичүүлэх үед нь Кортни түүнийг гэртээ гурван сар байлгажээ. Үүний дараа тэд улам дотно найзлах болж, жүжигчний бугуйнд Эд Шираны ээжийн өөрийн гараар урласан гоёл чимэглэлүүд харагдах болсон.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )