Дэлхийн хамгийн том туулай Будант Альбионд байдаг ажээ. Эдвардсын гэр бүлийнхний тэжээдэг Дариус нэртэй тэр амьтан нэг сартайдаа л нас бие гүйцсэн туулайтай тэнцэж байсан бөгөөд өсөлт нь одоо ч зогсоогүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар Дариус 22 кг жинтэй, 130 сантиметр урт болоод байна. “Дариус маш ховдог. Өдөрт 12 ширхэг лууван, нэжгээд байцаа, тал хайрцаг алим цааш нь харуулдаг” хэмээн гэрийн эзэгтэй Аннет ярьж байна. Биологийн цагаар бол түүний өсөлт дахин хагас жил үргэлжлэх учир тэрбээр “Дэлхийн хамгийн том туулай” гэсэн алдраа улам баталгаажуулах нь маргаангүй. Дашрамд дурдахад Дариусын эцэг Эллис, эмээ Эмми нар нь тухайн цаг үедээ дээрх алдрыг эзэмшиж байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )