Леонардо Ди Каприод 457 метрээс илүү ойртохыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Лос Анжелесийн дээд шүүх 40 настай канад эмэгтэй Арете Уилсоныг жүжигчин Леонардо Ди Каприод 457 метрээс илүү ойртохыг хориглосон шийдвэр гаргажээ. Мөн телефон утас зэрэг техник хэрэглэх, харьцахыг ч хатуу хоригложээ. Энэ эмэгтэй жүжигчнийг таван жилийн турш мөрдөж, заналхийлж байсан аж. Тэд өмнө нь танилууд байсан эсэх нь тодорхойгүй. 2008 онд болсон нэгэн үдэшлэг дээр тэдний хооронд зодоон болж, жүжигчин хүзүүндээ 10 оёдол тавиулснаар төгсчээ. Эмэгтэй энэ үед цагдаа нарт жүжигчнийг өмнө нь таньдаг байсан гэсэн бол нөгөөдөх нь үүнийг эрс үгүйсгэснээр барахгүй, гомдолтой гэсэн өргөдөл бичиж орхижээ. Танхай эмэгтэйг баривчилсан бөгөөд дараа нь 60 мянган ам.долларын барьцаа аван сулласан байна. Гэтэл эмэгтэй Канад руу зугтан одож, үүнээс хойш Леонардог байнга заналхийлэн “шүдний өвчин” нь болоод байсан аж. Харин саяхан Канадын хууль сахиулагчид А.Уилсоныг АНУ-д шилжүүлж өгснөөр ийнхүү шүүхийн өмнө дахин зогсч байгаа юм. Түүнийг дахин зугтахаас сэргийлж барьцааны мөнгийг нь энэ удаад 150 мянга болгон нэмэгдүүлжээ. Шүүхийн шийдвэр гарснаар Л.Ди Каприо ямар ч байсан нэг айдсаасаа салав бололтой.     

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top