Бурхны барималыг эхнэр болгон авсан сонин тохиолдол Тайваньд гарчээ. Тайвань эр сэтгүүлчдэд “Сүүлийн хэдэн жилийн турш амьдрал маань азгүйтлээр дүүрэн байсан. Харин тэр нэгэн сайхан шөнө даосын шашны үхэшгүй мөнхийн дагина Хэ Сянгу (ирээдүйн эхнэр нь) зүүдэнд нь орж ирээд өөрийг нь эхнэр болгож авахыг зөвлөсөн” хэмээн ярьсан байна. Тэрбээр гэрлэх ёслолоо сүмд хийжээ. Ёслолын үед тусгайлан сонгогдсон бүсгүй дагины баримлыг гар дээрээ өргөн зогсож байсан бөгөөд хурим дуусмагц аж жаргалтай нөхөр ”бал сар”-аа өнгөрүүлэхээр эхнэрээ дагуулан оджээ. Амьдрал нь одоо сайн тал руугаа өөрчлөгдөнө гэдэгт мань эр бат итгэлтэй байсан гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
manai ene barimal bish bailguide