Улс төрийн зүтгэлтнүүдийг сонгуулийн өмнө шоглон зурах, шогчлохыг хориглосон хуулийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн Мягмар гарагт Бразилд болжээ. Рио де Жанейро мужийн Копакабан дүүрэгт болсон эсэргүүцлийн жагсаалд тус улсын нэртэй шог зураач, хошин урлагийн төлөөлөгчид оролцжээ. Бразилийн эрх баригчид сонгуультай холбоотойгоор дээрх хуулийг өнгөрсөн жил баталсан юм байна. Хуулийг зөрчсөн тохиолдолд 100 мянган реал (57 мянган ам.доллар)-аар торгох ажээ. Жагсагчид уг хуулийг дарангуйллын үе буцаж ирлээ хэмээн хүлээн авч байна. Учир нь Бразил улс цэргийн дэглэмтэй байх үедээ буюу 1964-1985 оны хооронд хэвлэл мэдэллийн хэрэгсэл, телевиз радиогоор хошин шогийн хөтөлбөр зураг хэвлэн нийтлэхийг хориглодог байсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )