Швед бүсгүй хүүхэлдэйн киноны баатартай адилхан болохын тулд эрүүгээ хугалжээ. 27 настай Пикси Фокс хүүхэлдэйн киноны дүрийг дуурайж нэг бус удаа мэс засалд орсон байна. Бүсгүй өмнө нь зургаан хавиргаа авахуулж, нүдэндээ суулгац хийлгэж байсан бол энэ удаад эрүүгээ хугалжээ. Тэрбээр “Who Framed Roger Rabbit” киноны Жессика Рэббиттэй адилхан болохын тулд ийнхүү эрсдэлтэй алхам хийжээ.
Пикси ээлжит мэс ажилбараа хийлгэхээр Өмнөд Солонгос руу нисчээ. Түүний нүүрийг жижиг харагдуулахын тулд хацрыг нь мөн багасгасан гэнэ. Харин бүсгүй хагалгааны дараа нүд нь улам том харагдах байх гэхээс эмээж байгаа аж. Энэ нь маш эрсдэлтэй ажилбар гэнэ. Эмчээс дээд зэргийн ур чадвар, нягт нямбай байдал шаарддаг байна.
Швед бүсгүй амьдралаа супер баатруудынх шиг болгохыг хүсдэг аж. “Тэд байдаггүй л дээ. Гэхдээ би супер баатруудыг дотроо төсөөлдөг шигээ болохыг хүссэн” гэж Пикси ярьжээ. Тэрбээр энэ дүр төрхөөрөө олон сая доллар олно гэж итгэж байгаа гэнэ. Харин түүний нүүр царай нь хагалгааны дараа хэвэндээ ортол жилийн хугацаа хэрэгтэй аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )