Алдартай жүжигчид хэт задгай хэсэгт тоглохдоо ихэвчлэн орлон тоглогч ашигладаг. Тэгвэл карьераа эрсдэлд оруулж, үзэгчдийн өмнө “бүхнээ дэлгэсэн” жүжигчид бий.
Дээрх зураг бол Шэрон Стоуны “Basic Instinct” кинон дахь домогт кадр. Гол баатар бүсгүй байцаалтын үеэр хөлөө ачиж суудаг. Энэ үед үзэгчид түүний дотуур хувцас өмсөөгүйг харж болно.
Холли Берригийн “Swordfish” кинон дахь нүцгэн хэсэг. Энэ хэсэг одоог хүртэл шуугиан тарьдаг. Холли Берригийн хамгийн секси дүр нь энэ болсон гэж зарим хүн үздэг. Санал нэг байна уу.
“Мөрөөдөгчид” кинон дахь Ева Грин. Жүжигчин бүсгүй эхэндээ энэ кинонд нүцгэлнэ гэж тохироогүй байжээ.
Анжелина Жолиг нүцгэлэхээс эмээдэггүй оддын нэг гэдэг. “Taking lives” кинонд Итан Хоуктай хамт нүцгэлэхээс Жоли татгалзаагүй байна.
Залуусын эротик инээдмийн кино “Америк бялуу”-г бүгд мэдэх байх. Чармай нүцгэлсэн зүйл энэ кинонд үгүй ч америк залуусын амьдралын “нарийн ширийн”-ийг энэ кинонд өгүүлнэ.
Энэ хэсэгт тайлбар илүүц биз. Агуу “Титаник” киноны энэ хэсэг кино урлагийн сонгодог кадр болсон билээ.
О.Саша