Нью-Йоркын Лонг Айландад байрлах Амитвилл хэмээх бяцхан тосгоны байранд 23 настай Роналд Дэфео гэх залуу орж ирээд "Би гэр бүлийнхээ зургаан гишүүнийг хөнөөчихлөө" гэж хэлжээ. Энэ явдал 1974 оны 11 сард болсон байна.
Цагдаа нар Өүшэний 112 тоотод байрлах түүний гэрт шалгалт хийхэд 6 хүний цогцос олдсон бөгөөд Дэфео эцэг эхээ болон 4 дүүгээ өөрөө буудаж алсан хэмээн хэргээ хүлээжээ. Тэрбээр "оюун санаанд хэн нэгэн аллага хийхийг ятгаад турхираад байсан.Би тэмцэлдсэн ч нэг л мэдэхэд тэднийгээ алчихсан байсан" хэмээн ярьсан байна.
Энэ явдлаас жилийн дараа буюу 1975 оны 12 сард Дэфеогийн байшин тавилгатайгаа зарагджээ. Улмаар Жорж болон Кэти Лутц нар уг байшинг худалдан авч 3 хүүхэдтэйгээ хамт нүүн ирсэн байна. Байшин доторх бүхий л зүйл аллага болоход ямар байсан яг тэр хэвээрээ байсан бөгөөд байшинг зуучилж зарсан хүмүүс байшинд их цэвэрлэгээ хийгээд л орхив.
Төд удалгүй Жорж байшинд болсон хэргийн талаар сонсоод амар амгалан, тайван амьдрахын тулд эхнэр Кэтигийнхээ хуучны танил номлогчийг гэртээ урьж ариутгал хийлгэсэн байна. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр унтаж байсан аймшгийг сэрээв үү гэлтэй төд удалгүй ууртай хахир дуу хоолой байшингаас сонсогдож, гэр бүлийн гишүүдийн биеийн байдалд эрс өөрчлөлт орж, хачин жигтэй үйлдлүүд болж эхэлсэн байна.
Энэ ердөө л эхлэл байсан ба хүүхдүүд нь "Гэрт танихгүй хүн яваад байна, ааваа байшингийн эзэн ах таныг надаар алуулна" гэх мэт хачирхалтай зүйлс ярьж эхэлжээ. Тэр ч бүү хэл Жоржийн бага охин нь Жүди хэмээх биегүй нэгнийг хардаг болж сүүлдээ Жорж хүртэл элдэв янзын гаж зүйлсийг харж эхэлсэн байна.
Байдал улам л хүндэрсээр, Лутцийн гэр бүлийнхэн улам бүр айдаст автсаар. Жорж Лутц шөнө бүр нэг цагт цочин сэрдэг болж эхэлсэн ба тэр нь Дэфео гэр бүлийнхнийгээ алсан цаг байсан гэгддэг аж. Улмаар тэд Кафлан гэгч далд ертөнц сундлаач гэртээ дуудаж мөрдлөг хийлгэсэн ч амжилт олоогүй тул Амитвиллийн байшинд 28 хоног амьдарсныхаа дараа тэндхийг эргэлт буцалтгүйгээр нүүжээ.
Гэр бүлийнхээ зургаан гишүүнээ хөнөөсөн Роналд Иосеф Дэфео өдгөө 65 настай бөгөөд хийсэн хэргийнхээ ялыг үүрсээр байгаа аж.
Б.Янжиндулам
ww.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Эх сурвалжаа бичиж сураачээ онигоонуудаа АЙДАС БА АЙМШИГ