“Орифлейм” компани тагнуул хийдэг гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

Ираны эрх баригчид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Шведийн “Орифлейм” компанийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэсэн үндэслэлээр хаажээ. Баасан гарагт тус компанийн Тегеран дахь оффисыг хааж, таван ажилтныг нь баривчилсан байна. Ираны Тагнуулын сайд Хайдар Мослехи гаргасан шийдвэрээ ”Орифлеймийг бид санхүүгийн зорилгоор хаагаагүй. Энэ компани барууны орнуудын тагнуулын байгууллагатай нягт хамтарч ажилладаг гэх сэжиг бидэнд байгаа” энэ асуудлыг цаашид нарийвчлан шалгах шаардлагатай” гэсэн байна.

Орифлейм нь 1997 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 60 гаруй оронд худалдаагаа хийдэг ажээ.    

 

С.Төгөлдөр

 

Top