Өглөө гэрээсээ гарахдаа юу өмсөх вэ гэж толгойгоо гашилгадаггүй бүсгүй байхгүй болов уу. Тэгвэл танд санаа өгөх, бас хялбархан олдох хувцаслалтуудаас хүргэе. Оддын энэхүү 7 хувцаслалтыг мэргэжилтнүүд энэ зуны шилдэг загвараар нэрлэжээ.
Үдэшлэгт
Биед эвтэйхэн, бас дур булаам хувцаслая гэвэл өдөржин толины өмнө эргэлдэх шаардлага байхгүй. Заавал өндөр өсгийт, жижиг цүнхэнд мөнгө үрэх ч хэрэггүй. Мөрөө ил гаргасан торгомсог цамцыг энгийн өмд, юбкан дээр өмсөөд л болоо.
Паркт зугаалахдаа
Жийнсэн даашинз эргээд мода болсон. Гоёмсог цагаан пүүз, муурын нүдэн шил нэмээд л та зуныг чимэх загварлаг бүсгүй болно.
Чухал уулзалтад
Энэ зун их халуун байгаа билээ. Энэ нь илүү загварлаг бөгөөд сэрүүхэн хувцаслах боломжийг олгож буй. Ажил хэрэгч загвартай цүнхийг энэхүү зураг дээрх шиг хувцастай хослуулаад албан уулзалтдаа нүүр бардам очоорой бүсгүйчүүд ээ.
Найзуудтайгаа хоолонд орохдоо
Амралтын өдрөөр найз нөхөдтэйгөө яаралгүй хооллохдоо энэхүү загварыг сонгоорой. Жийнсэн “уранхай” богино юбка, өргөн арьсан бүсэн дээрээ цайвар өнгийн цамцаар өнгө нэм. Бор, хүрэн өнгийн гутал жийнсийг тань чимээд өгнө.
Ажилдаа
Комбинезонууд ажлын өдрүүдийн гоёл болсон. Орой өмсөхөд ч бас тохиромжтой. Цагаан кеттэй сайхан зохицно. Мөн ижил өнгийн цүнх сонгоорой. Энэ загварыг та оройн хувцаслалт руу амархан шилжүүлж чадна. Пүүзээ өндөр өсгийтэй сандаалаар солиод л болоо.
Болзоондоо
Торгон даашинз+ижил өнгийн шаахай+дугтуй маягийн цүнх. Энэ загвар эрчүүдийн харааг булаана гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Дэлгүүр хэсэхдээ
Бичигтэй футболка таныг залуу харагдуулна. Дуртай рок хамтлагийнхаа нэрийг ч дээр нь бичүүлж болно. Товчтой “А” хэлбэрийн юбка, ретро загварын шил нэмээд та дэлгүүрээр зугаатай, бас амжилттай хэсээрэй.
О.Чанцаа