Таргалж, өөртөө огт анхаарал хандуулаагүй 47 настай Жерард Батлерын зураг олныг гайхшруулж байна. Хайртай жүжигчнээ тийнхүү өөрчлөгдсөнд гайхаж байгаа фэнүүдийнх нь сэтгэгдэл цахимаар хөвөрч эхэлжээ. Хэдхэн жилийн өмнө Жерард Батлер “300”, “Атилла” зэрэг киноныхоо дүр шиг сайхан хэвээрээ байсан билээ.
Жерард найз бүсгүй интерьер дизайнер Морган Браунтайгаа Мексикт амарч яваа нь гэрэл зурагчдын дуранд буужээ. Зураг дээр жүжигчний гэдэс “пивоны” гэгддэг бүдүүн болсон нь харагдаж байгаа юм. Харин найз бүсгүйнх нь бие спортлог сайхан харагдаж байна. Жерард, Морган хоёр 2014 оноос хойш үерхэж байгаа билээ.
О.Чанцаа