117 дахь элемент!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

ОХУ-ын химичид шинэ элемент олж нээн Менделеевийн үелэх системд багтсан элементийн тоог 117 болгон баяжуулсан байна. Дубна дахь цөмийн лабораторид судалгааны ажил хийж байсан ОХУ-АНУ-ын эрдэмтдийн хамтарсан баг шинэ элементийг олж нээжээ. Судалгааны багийн ахлагч Юрий Оганесян энэ талаар Риа Новости агентлагт мэдээлсэн байна. Беркли-249-ийг У-400 хурдасгуурын тусламжтайгаар ион, кальци-48-аар бөмбөгдсөнөөр шинэ элементийг гаргаж авчээ. Шинэ элементэд одоогоор албан ёсны нэр өгөөгүй байна. Шинэ элемент нь дангаараа 5.5 секунд болоод л бусад бодистой урвалд ордог юм байна. Гэхдээ энэ нь түүний химийн шинж чанарыг судлан тогтооход хангалттай хугацаа аж.

Дээрх эрдэмтэд 1998 онд үелэх системийн 114 дэх элементийг олж нээн тэмдэглүүлж байсан юм. Мөн саяны нээлт дээрээ үндэслэн тун удахгүй 118, 119, 120 дахь шинэ элементийг олох боломжтой болж байгаа гэнэ.

 

С.Төгөлдөр

 

Top