Хүний нөлөөнөөс үүдэн эзгүйрч хоцорсон олон газар байдаг. Үүний нэг бол Припять хот юм. Тус хот нь 1979 онд 50.000 оршин суугчтай байсан ч 1986 оны Чернобылийн ослын дараа бүрэн эзэнгүй болж хаягдсан байдаг. Энэхүү хот нь Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарах тэр өдрийг хүртэл тасралтгүйгээр хөгжин цэцэглэж байсан орчин үеийн хот байсан гэдэг. Гэтэл өнөөдөр цацраг идэвхт бодисын өндөр агууламжийн улмаас хүн амьдрах боломжгүй, зөвхөн тусгай хамгаалагдсан албаныхан нэвтрэх боломжтой газар болон хувирчээ. Мэдээж энд нэвтрэх нь зарчмын хувьд чөлөөтэй ч эрүүл мэнд, цаашлаад амь насанд эрсдэлтэй юм. Гэвч энэ газарт очихыг хүсдэг олон хүмүүс байдаг аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )