Үхлийн хавхтай зочид буудал

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Цуврал алуурчин Генри Ховард Холмс 1893 онд олон төрлийн үхлийн хавхаар тоноглогдсон зочид буудлыг Чикагод нээжээ. Тухайн үед энэ талаар хэн ч мэдэхгүй байжээ. Зочид буудлын барилгыг барьж байсан гүйцэтгэгч нарыг Холмс тогтмол сольж байсан учраас барилгын ерөнхий бүтцийг зөвхөн тэр л мэдэж байсан гэдэг. Буудлын барилга дуусмагц Генри Холмс хорон муу санаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүний золиос ихэнхдээ тус газар ажиллаж байсан эмэгтэйчүүд болон тэдгээрийн гэр бүлийнхэн болоод зочид буудлын үйлчлүүлэгч нар байв. Тэднийг өөрийн бэлдсэн хавхаар тамлаж, эцэст нь зовлонгүй хоолойг нь хэрчин алдаг байсан гэх ба зарим нэгийг нь дуу чимээ үл нэвтрэх ханатай өрөөнд оруулж хорт хийгээр утах, хархны хоол болгох эсвэл зүгээр л үхтэл нь тарчлаан зовоох гэх мэтээр аймшигтайгаар хороож байсан гэх яриа байдаг байна. Үхсэнийх нь дараа цогцсыг барилгын суурь нүх рүү хаях бөгөөд араг ясыг нь анагаах ухааны их дээд сургуулиудад зардаг байжээ. Генри Ховарл Холмсыг яг хэдэн хүний аминд хүрсэн талаарх тодорхой тоо байхгүй ч гэлээ 200 байх магадлалтай гэх албан бус тоо байдаг гэнэ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top